Мэдээ

ЖҮДО БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН БАРУУН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

ЖҮДО БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН БАРУУН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
Мэдээ
ЖҮДО БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН БАРУУН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЭРЭГТЭЙ БАГ, ТАМИРЧИД III БАЙРАНД ШАЛГАРЛАА.
Тус тэмцээн 2023 оны 4 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Ховд аймгийн төвд зохион байгуулагдаж Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан аймгийн 500 гаруй өсвөр үеийн жүдочид эрэгтэй, эмэгтэй бага, дунд, ахлах насны 54 жинд хурд хүч авхаалж самбаагаа сорин, өрсөлдөж Говь-Алтай аймгийн эрэгтэй тамирчид багийн дүнгээр ГУРАВДУГААР байранд шалгарч цом, хүрэл медаль хүртлээ. Тэмцээнд Говь-Алтай аймгийн БТСГазар, III сургууль, Баян-Уул, Бигэр, Дэлгэр, Тайшир, Төгрөг, Шарга, Хөхморьт, Эрдэнэ сумуудын 72 тамирчин өрсөлдөж 6 алтан медаль, 10 мөнгөн медаль, 17 хүрэл медаль хүртэж мөн Улсын аварга шалгаруулах тэмцээний 11 эрх авлаа. Нийт оролцсон тамирчид болон дасгалжуулагч багш Э.Ёндонжамц, Н.Төгсбилэг, Д.Баянмөнх, А.Жаргалсайхан, Б.Нямжаргал, Н.Батбуян, Б.Мөнхжаргал, Ч.Тогтохням, Ц.Нямцэвээн, Ч.Алтай-Очир нартаа баяр хүргэж цаашдын тэмцээнд нь өндөр амжилт хүсье.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.