Мэдээ

Даргын мэндчилгээ

Даргын мэндчилгээ
Бусад

Говь-Алтай аймгийн ард иргэд болон биеийн тамир спортын салбарын  үе үеийн ахмадууд, спортын зүтгэлтэн, багш дасгалжуулагчид, тамирчид, спорт сонирхогчид, хөгжөөн дэмжигчид та бүхэндээ мэндчилгээ дэвшүүлье.

БидАлсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөр, Говь-Алтай аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр,  арга хэмжээний төлөвлөгөө, Биеийн тамир,спортын талаар төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт арга хэмжээг хэрэгжүүлж, иргэдийг биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцлийг бүрдүүлэх, сайжруулах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дасгал хөдөлгөөнөөр хичээллэхэд нь мэргэжил арга зүйгээр хангах, өсвөр үеийнхэнд бие бялдрын боловсрол, хүмүүжил олгох, сургалт дасгалжуулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулж, тамирчдын амжилтыг олон улсын түвшинд хүргэх,  төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн, Биеийн тамир, спортын ажил үйлчилгээний чанар хүртээмжийг иргэн бүрд ил тод нээлттэй, түргэн шуурхай хүргэхэд салбарын хэмжээнд цахим үйлчилгээг нэвтрүүлж, биеийн тамир спортын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэн ажиллаж байна.

Биеийн тамир спортын цахим хуудсанд зочилсноор биеийн тамир, спортын бодлого, хөтөлбөр, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилт, салбарын болон байгууллагын талаарх мэдээлэл, цаг үеийн үйл явдлын мэдээ мэдээлэлтэй танилцах боломжтой.

Та бүхнийг өдөр тутмын амьдралдаа эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлж, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж, спортоор хичээллэхийг уриалж байна.

 

Хүндэтгэсэн

Биеийн тамир спортын газрын дарга Ж.Уранчимэг

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.